Инфоурок Другое СтатьиСтатья по монгольской литературе на тему "Как развивать логических мышления у детей "

Статья по монгольской литературе на тему "Как развивать логических мышления у детей "

Скачать материал

Уран зохиолын хичээлээр

сурагчдын оюун дүгнэлт,

 хийсвэр сэтгэлгээг хөгжүүлэх.

          Ардын уран зохиолч, хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн доктор Ц.Дамдинсүрэн гуай: “Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн. Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд хөвөх мэт” гэж хэлсэн байдаг. Гэтэл ном зохиол гэдэг уншингуут л “Ертөнцийг харах цонх” мэт ойлгогдож, утга санаа нь аяндаа тайлагдаж үгийн утга нь ойлгогдчихдог зүйл биш ажээ.  Уран зохиолыг уншиж ойлгоход учир их бий. Иймээс дунд сургуулийн сурагчдад уран зохиолыг уншуулаад түүний утга агуулгыг гол санаа, шинэ санаа, төрсөн санаа, утга санаа гэсэн дөрвөн санаатай холбон тайлбарлуулж яриулахад хүүхэд бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой үнэлэлт дүгнэлт өгч өөр өөрийн өнцгөөр харж, ойлгож ярьдаг нь тун сонирхолтой санагддаг юм.

          Зохиолчийн дотоод ертөнц, гадаад ертөнцтэй хэрхэн холбогдож юуг хэрхэн яаж хэлэх гээд байгаа, ил ба далд санаа, үүгээр хэнд юу ойлгуулахыг бодож бичсэн зорьсон санаа, тэр санаагаа ямар арга барилаар хэрхэн яаж илэрхийлэн гаргаж байгаа гол ба шинэ санааг ойлгож түүнд үнэлэлт дүгнэлт өгч ярих нь их нарийн бөгөөд төвөгтэй байдаг.

          Утга зохиолын салбарт 2006 онд “My name is Red” гэдэг зохиолоороо Нобелийн шагнал хүртсэн Туркийн нэрт зохиолч Орхан Памук шагналаа хүлээн аваад, Шведийн академид хэлсэн “Миний аавын дүүрэн номтой чемодан” хэмээх үгэндээ: “... Зохиолч бидний ашиглаж буй чулуу бол үгс юм. Үгсийг бид гартаа барихдаа тэдгээрийг өөр хоорондоо хэрхэн холбогдсоныг мэдэрч, заримдаа холдуулан харж, заримдаа ойртуулан хуруугаараа бас үзэгнийхээ үзүүрээр зөөлөн илж үзсээр, тэдгээрийг эргүүлж тойруулан дэнсэлсээр, он жил урсан өнгөрөхийн хирээр шинэ шинэ ертөнцийг илтгэх найдвар тээн бүтээдэг ...” гэж айлджээ. (Нобелийн шагналтнуудын айлдвар”, 2010, орчуулагч Л.Энх-Амгалан, редактор Ц.Гомбоцэрэн, номоос). Энд аливаа зохиолын үг өгүүлбэрийн утга санаа, эрчим долгион, соёл хэрэглээ, үнэлэмж маш чухал гэдгийг хэлсэн байна.

          Аль ч улс үндэстний уран зохиолыг уншиж ойлгоход уншигчийн ертөнцийг үзэх үзэл, хэлний боловсрол, тухайн ард түмний түүх соёл, ёс заншлын талаарх мэдлэг чухал ач холбогдолтой. Бага, дунд ангийн сурагчид уран зохиолыг уншихдаа зохиолын үйл явдал ба хэрэг явдлын эхлэл, өрнөл, тайлал, төгсгөлд хөтлөгдөн сурагчид зохиолыг уншиж ойлгож, үнэлэлт дүгнэлт өгч байдаг бол дунд, ахлах ангийн сурагчид зохиолыг задлан шинжилж үнэлэлт, дүгнэлт өгч эргэцүүлэн бодож, харьцуулан дүгнэж уншдаг. Жишээлбэл: бид 9-р ангийн уран зохиолын хичээлээр их зохиолч Д.Нацагдоржийн “Хөдөө талын үзэсгэлэн” гэдэг өгүүллэгийг уншаад зохиолын 3, 4, 5, 6, 8 дахь догол мөрүүдэд зохиолын гол баатар үзэсгэлэнт охин болон түүний унасан морь, өмссөн зүүснээр дамжуулан гарал үүсэл, үзэл бодол, зан аалийг хэрхэн өөрсдөө зургаар гарган, дүрслэн тайлбарлан ярилцахад илүү сонирхон уншиж бүтээлч хандсанаар зохиолын төрсөн санаа, зорьсон санаа, гол санаа, шинэ санааг илүү сайн ойлгож ялгааг гаргаж үнэлэлт дүгнэлт өгч чадсан юм.

Зохиолын 3 дахь догол мөрд өгүүлсэн: “Цагаан саарал морины нуруун дээр ногоон гөлөмтэй боржгон янзын эмээл тохсон нь холхи газрын хүлгийн өнгө ялгаран, үзэсгэлэн бүрдээд түүний дээр залуу охин гуяыг мөлчийлгөн ороогоод хөндлөн суужээ.” гэсэн өгүүлбэрээс үүтгэн энэ бол баян айлын охин байна гэсэн дүгнэлтийг ихэнх сурагчид өгч байсан. Сурагч Болор босоод энэ их эрүүл, сэргэлэн цовоо, цэвэрч нямбай охин гэдэг нь 6 дахь догол мөрд бичсэнШар бажгар дурдан бүсийг шавхийтэл ороогоод угалзтай шонтгор гутлыг дөрөөний дунд тасхийтэл жийсэн нь саруул талын идэр махбодыг бахархуулжээ.гэснээс тодорхой харагдаж байна гэж билээ. Энэ нь хэдийгээр хүүхдийн гэнэн цагаан төсөөлөл боловч энэ зохиогчийн сонгосон үг өгүүлбэрийн ил ба далд санааг ойлгож чадсаныг харуулж байгаа юм.

Тэндээс Бат гэдэг сурагч “Багш аа, энэ охин морь их сайн унадаг юм байна. Яагаад гэвэл энэ зохиолын 8 дахь догол мөрд бичсэнТашаа нь тэвхийж хавирганы яс нь зурайсан ялгуун саарал морь тогтож ядан гуа сайхан дөрвөн хөлөөр ээлжлэн газар цавчилж, уран сайхан толгойгоо ийш тийш сэжих нь агаарт дэгдэж үүлэнд умбан алдах боловч дээр нь унасан үзэсгэлэнт охин ажиггүй сууж өгүүлэлдэх бөгөөд...гэж дүрсэлснээс тодорхой мэдэгдэж байна” гэхээр нь “тэгээд энэ чинь зохиолын ямар санаа байж болох вэ?” гэхэд “яах аргагүй шинэ санаа гэж бодож байна. Учир нь зохиолч нүдэнд харагдтал зураглан дүрсэлж байна” гэлээ.

Зохиолын хэл найруулга, холбоос гагнаас, ур хийц гэдэг уншигчийг ямар нэг ойлголт ухагдахууныг дүгнэж цэгнэхэд чухал ач холбогдолтой болохыг харуулж байна. Гэтэл Ц.Дамдинсүрэн гуайн “Гологдсон хүүхэн” туужид “... Мөн тэрэгнүүдийн баруун талд товруутай төмөр тэрэгнээс дэлийг хөхөлгүйгээр мухар зассан тарган хээр морь уяатай байна. Бүдүүн хар суран хазаартай бөгөөд ногтгүй, цулбуураар нь уяжээ. Тохсон эмээл нь ясан хяртай, мөнгөн хэрэглэлтэй ба бүүрэг навтгар, загас уужим бөгөөд олонцог бага урагджээ. Энэ эмээлтэй морь хэнийх вэ гэвэл баялаг гэрийн эзэн Болдын морь юмаа. Түүний хойно адуучны морь уяатай байжээ. Эмээлийн будаг холторхой, элдэв хэрэгсэл хааш яааш, ганзага урт, хар сур, гөлөм нь уранхай шар шир гэнэ.

Түүнээс цааш харвал тэрэгний зүүн талд дан хялгасан олмоор хавирга гэдсийг тасартал оломлосон, сартай бор даага, сая адуунаас барьсан бололтой дэвхцэж, цовхорч байтал дэргэд нь хоньчин хүү Дамдин ирж, үдшийн хонь цуглуулах гэж тав хийтэл мордоод, бужилгнуулан давхиж явлаа...” гэж монгол хүнийг унасан морь, тохсон эмээл, эдлэл хэрэглэлээр нь шинжиж зураглан дүрсэлсэн нь үндэсний соёл хэрэглээ, зан заншлыг тусгасан давтагдашгүй уран шийдэл юм.

           Үүнээс монгол хүний аху-соёл, нүүдэлчдийн амьдралын өвөрмөц онцлог, монгол ухааныг мэдэж болно. Энэ гурван морины эзэн бол баян, ядуу, залуу, хөгшин, ямар ажил хөдөлмөр эрхэлдэг болохыг зөвхөн тэдний унасан морь, эдлэл хэрэглэлийн дүр дүрслэлээр дамжууулан илэрхийлсэн болох нь зохиолчийн амьдралын туршлага авьяас билгийг ч давхар илэрхийлж чадна. Зохиолчийн сонгосон үгийн утга, ухааны цэц, уран дүрслэлийн ил далд утгыг ухан ойлгож үнэлэлт дүгнэлт өгч сурах нь номын утгыг ойлгож мэдэхийн ухаан юм. Иймээс номыг унших хийгээд номын утгыг ойлгох гэдэг бол чухал эрдэм болно.

          Орчин үеийн хүүхэд залуус монгол ухаан, аху-соёлын өв уламжлалыг номоор дамжуулан өвлөх ухаан суралцах нь зайлшгүй хэрэгтэй. Үе үеийн зохиолчид зохиол бүтээлээрээ дамжуулан монгол уламжлалыг өвлөн дэлгэрүүлж байгаа нь бахдууштай.

2017-01-13

Просмотрено: 0%
Просмотрено: 0%
Скачать материал
Скачать материал "Статья по монгольской литературе на тему "Как развивать логических мышления у детей ""

Методические разработки к Вашему уроку:

Получите новую специальность за 3 месяца

Руководитель образовательного подразделения

Получите профессию

Фитнес-тренер

за 6 месяцев

Пройти курс

Рабочие листы
к вашим урокам

Скачать

Скачать материал

Найдите материал к любому уроку, указав свой предмет (категорию), класс, учебник и тему:

6 656 275 материалов в базе

Скачать материал

Другие материалы

Вам будут интересны эти курсы:

Оставьте свой комментарий

Авторизуйтесь, чтобы задавать вопросы.

  • Скачать материал
    • 11.05.2018 438
    • DOCX 16.9 кбайт
    • Оцените материал:
  • Настоящий материал опубликован пользователем Лхамсурэн Уранчимэг Жинчин. Инфоурок является информационным посредником и предоставляет пользователям возможность размещать на сайте методические материалы. Всю ответственность за опубликованные материалы, содержащиеся в них сведения, а также за соблюдение авторских прав несут пользователи, загрузившие материал на сайт

    Если Вы считаете, что материал нарушает авторские права либо по каким-то другим причинам должен быть удален с сайта, Вы можете оставить жалобу на материал.

    Удалить материал
  • Автор материала

    Лхамсурэн Уранчимэг Жинчин
    Лхамсурэн Уранчимэг Жинчин
    • На сайте: 6 лет и 3 месяца
    • Подписчики: 0
    • Всего просмотров: 9231
    • Всего материалов: 13

Ваша скидка на курсы

40%
Скидка для нового слушателя. Войдите на сайт, чтобы применить скидку к любому курсу
Курсы со скидкой

Курс профессиональной переподготовки

Интернет-маркетолог

Интернет-маркетолог

500/1000 ч.

Подать заявку О курсе

Курс повышения квалификации

Специалист в области охраны труда

72/180 ч.

от 1750 руб. от 1050 руб.
Подать заявку О курсе
  • Сейчас обучается 33 человека из 20 регионов
  • Этот курс уже прошли 152 человека

Курс профессиональной переподготовки

Руководство электронной службой архивов, библиотек и информационно-библиотечных центров

Начальник отдела (заведующий отделом) архива

600 ч.

9840 руб. 5900 руб.
Подать заявку О курсе
  • Этот курс уже прошли 25 человек

Курс профессиональной переподготовки

Организация деятельности библиотекаря в профессиональном образовании

Библиотекарь

300/600 ч.

от 7900 руб. от 3950 руб.
Подать заявку О курсе
  • Сейчас обучается 284 человека из 67 регионов
  • Этот курс уже прошли 847 человек

Мини-курс

Стратегия продаж и продуктовая линейка: успех в современном бизнесе

2 ч.

780 руб. 390 руб.
Подать заявку О курсе

Мини-курс

Робототехника в школе: конструирование и программирование

6 ч.

780 руб. 390 руб.
Подать заявку О курсе
  • Сейчас обучается 47 человек из 21 региона
  • Этот курс уже прошли 24 человека

Мини-курс

Нейропсихология в школе: путь к успеху и благополучию детей

6 ч.

780 руб. 390 руб.
Подать заявку О курсе
  • Сейчас обучается 78 человек из 32 регионов
  • Этот курс уже прошли 54 человека